СУРАГЧДЫН АМРАЛТЫГ НЭГДҮГЭЭР САРЫН 30-НЫГ ХҮРТЭЛ СУНГАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2017-01-17  

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Нийслэлийн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын амралтыг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгахаар болсон талаар БСШУСЯ-наас  мэдээллээ. Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах тул томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгахаар шийдвэрлэв. 

Хэвлэлийн бага хуралд БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулан нар оролцлоо.

Түүнчлэн томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт өндөр хувьтай, цаг агаар эрс хүйтэрч байгаа зэрэг шалтгааны улмаас Ховд, Завхан аймгийн Засаг дарга нар БСШУСЯ-нд хандаж хүсэлт гаргажээ. Энэ  дагуу БСШУС-ын сайд дээрх хоёр аймгийн сурагчдын амралтыг мөн нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.

Сурагчдын амралтыг сунгах шийдвэртэй холбогдуулан ойрын хугацаанд дагалдах зохицуулалтыг хийхийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгов. 

 

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?