ШИЛДЭГ 4600 ГАРУЙ СУРАГЧ НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАДАД ОРОЛЦОХООР БОЛЛОО

2017-01-24  

Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын давааны нэгдүгээр шат болох дүүргийн олимпиадууд 2017 оны нэгдүгээр сарын 05-18-ны өдрүүдэд 11 төрөл, 67 ангиллаар зохион байгуулагдаж, төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн 28109 багш, сурагч оролцсон байна.   

Химийн олимпиадыг 2016 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн багш Н.Олзвой, биологийн олимпиадыг Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн багш Д.Сарантуяагийн нэрэмжит болгон бэлтгэл бодлого, гүйцэтгэлээр үнэлэх арга зүйгээр зохион байгуулсан юм байна.

Математик, монгол хэлний олимпиадыг бүх ангийг хамруулан зохион байгуулжээ. Техник технологийн олимпиадыг дүүрэг бүрийн ахмад багшийн нэрэмжит болгон зохион байгууллаа. Мэдээлэл зүйн олимпиадыг олон улсын олимпиадад ашигладаг  /Content Management Systems/  CMS системийг ашиглан, МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн мэдээлэл зүйн тэнхимийн ахлах багш Ж.Дашдэмбэрэлтэй хамтран зохион байгуулсан байна.

Дүүргийн олимпиадаас  шалгарсан  4600 гаруй сурагч нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авлаа гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?