Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өнөөдрөөр дуусч байна. Иймээс сурагчид ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр хичээлдээ орох юм байна.
Хүйтний эрч чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урдчилан сэргийлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвшилцөж, нийслэлийн сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан юм.
Түүнчлэн томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт өндөр хувьтай, цаг агаар эрс хүйтэрч байгаа зэрэг шалтгааны улмаас Завхан, Ховд аймгийн Засаг дарга нар хүйтний эрч чангарсантай холбогдуулан сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд тушаал гаргаж, амралтын хугацааг нийслэлийн сургуулиудтай адил сунгасан юм.
А.ЦЭРЭНДУЛАМ