Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЭРДЭМТЭЙ БОЛОХ ХҮСЭЛ - 2

2016-02-15  

Хоёр долоо хоногийн өмнө миний бие “Эрдэмтэй болох хүсэл” гэдэг нийтлэл бичсэн. Энэ бусдад гадуурхагдаж байсан хэдий ч сурах хязгааргүй хүсэлдээ хөтлөгдөн коридорт босоогоороо зогсож байгаад ч гэсэн коллеж төгссөн нэгэн хар арьстай эмэгтэйн тухай байсан юм. Уг нийтлэлийг уншсан 127 хүн хуруу /Like/, дарж 37 хүн бусадтай хуваалцсан /Share/ байдаг. Тэгвэл сурах хүсэл хязгаар үгүй гэдгийг нотолсон нэгэн бичлэгийг та бүхэнтэй хуваацлах гэж байна.


Энэ бол өмнөд судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй манай мото буудлагын батальоны ахлагч Д.Цогбаярын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хийсэн бичлэг юм. Бичлэгт Өмнөд Судан улсын нэгэн мужийн бага сургууль гарна. Энэ бага сургууль гэдэг нь модоор хашсан хэсэгхэн газрыг хэлж байгаа юм. Юун тэр сургуулийн байшин, ширээ сандал, үзэг бал дэвтэр, ном бэ? Хоосон газар дээр энд тэндэхийн бут, модон дотроос гарч ирээд англи хэл сурч байна гэнэ. Гэтэл манай улсад ерөнхий боловсрол үнэгүй, улсаас бүх зүйлийг нь хангаж байгаатай нэг харьцуулаад харах хэрэгтэй. Ийм газар бус Монголд төрсөндөө баярлаж явах хэрэгтэй, бүр баярлаад суулгүй сайн сурах хэрэгтэй гэдгийг олон хүмүүст хэлмээр санагдав. Эрдэмтэй болох хүсэл гэж.

 

Р. ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:huuhduud iim huurhun sh dee 2016-03-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?