ХҮН ХӨГЖИХИЙН ТУЛД, ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ

2016-02-18  

Холливудын кинонд 1500 гаруй жүжигчдээс шалгаран 'Марко Поло' кинонд тоглосон энэ мундаг жүжигчин нэг л өглөө сэрээд жүжигчний сонгон шалгаруулалтад орохоор шийдэж, тэнцэж, Холливудын кинонд тоглоод нэр хүнд нь огцом өссөн, карьер нь нэмэгдсэн гэж бодож байвал ҮГҮЙ ЭЭ,  тэр энэ хүртэл явахад маш их цаг зав, тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөрөө зарцуулсан юм.

NOUS EVENTS -с зохион байгуулж буй 06:45 нэрт лекцийн 2 дахь зочноор СТА Жүжигчин Б.Амарсайхан оролцсон бөгөөд  "Монгол уран бүтээлийн өнөөгийн байдал" гадны зах зээлд хэрхэн борлогдох вэ? сэдвээр лекц тавьсан бөгөөд яаж, хэрхэн дэлхийд өрсөлдөх вэ ? гэвэл МОНГОЛОО САЙН МЭДДЭГ байх хэрэгтэй, ёс уламжлалаа мэддэг, ойлгодог хүн түүнийгээ сайн уран бүтээл, урлаг болгоод дэлхийд өрсөлдүүлж чадна гэж тэрбээр хэлсэн юм. Түүний ярьсан сонирхолтой зүйлсээс иш татан орууллаа.

"Хүн ер нь юу хийхийг хүсч байгаагаа, юуг хамгийн сайн хийж чаддагаа мэдчих хэрэгтэй. Өөрийгөө олсноор олон зүйлд хүрэх боломж нээгдэнэ" 

'Холливудын одууд гэхээр л ганган хувцас өмсөөд энд тэндхийн шоу, хөтөлбөр, тоглолт хэсээд явдаггүй. Тэд цаг л гарвал ХҮН байхад суралцдаг. Чи хүн байж чадвал жинхэнэ жүжигчин болж чадна' гэдэг зарчмаар амьдардаг

'ӨРСӨЛДӨӨН гэдэг хамгийн сайн нь болохын тулд хэн нэгэнтэй өрсөлдөхийн нэр биш.  Харин хийж буй зүйлээ хамгийн сайнаараа, чин сэтгэлээсээ хийхэд л чи АЯНДАА ДЭЭШИЛНЭ'

Э. ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?