Монголбанк эдийн засгийн ерөнхий сэдвийн хүрээнд эссе бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөшүүргийг бий болгох, Төв банкны тухай мэдлэгийг сайжруулахыг зорьж байна.
2017 оны I улирaлд “Монгол улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд иргэдийн дунд эссе бичлэгийн уралдааныг 2017.01.17-2017.02.13 хооронд зохион байгуулж, нийт 223 материал хүлээн авлаа.
Тус тэмцээнд Улаанбаатар, хөдөө орон нутаг, хилийн чанадаас ч оролцогчид оюуны бүтээлээ ирүүлснээс дараах 3 оролцогчийн бүтээл эхний 3 байрт шалгарлаа:
Тэмцээнд ирүүлсэн материалуудыг 3 үе шаттайгаар дараах 12 үзүүлэлтийн дагуу шалгаруулж эхний 3 байрыг тодруулсан юм байна.
Энэ удаагийн уралдаанд оюуны бүтээлээ ирүүлсэн оролцогчдод Монголбанкны зүгээс талархал илэрхийлэхийн зэрэгцээ дараа дараагийн удаад зохион байгуулагдах “Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”, “Шилдэг эдийн засгийн нийтлэл”, “Монголбанкны эссений тэмцээн” зэрэг уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцохыг урьж байна.
ЭХ СУРВАЛЖ : МОНГОЛБАНК