БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 26-НД ЭХЭЛНЭ

2017-03-10  

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч БАГШЛАХ ЭРХ олгох шалгалтыгн бүртгэлийг онлайнаар явуулсан бөгөөд шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах юм байна.

Сарын хугацаанд 1500 гаруй багш бүртгүүлжээ. Бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас эхлэн сарын хугацаанд  үргэлжилсэн бүртгэл өнөөдөр дуусаж байна.

Шалгалт энэ сарын 26-нд эхлэх бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт шалгалтын комисс ажиллах юм байна.

Энэ шалгалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнуудаас гадна гурваас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгөх боломжтой юм байна.

Энэхүү шалгалтыг 3 болон 8 сард жилд 2 удаа авдаг. Хэрэв 2 шалгалтанд хоёуланд нь тэнцээгүй бол нэг удаа өнжинө. Анх удаа өгөх бол ирэх 8-р сард өгөх боломжтой.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?