Төр засгаас боловсролыг шинэчлэх бодлого чиглэлийг гарган, багш нарын хандлагыг өөрчлөх, багшийн мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн багш” хөтөлбөр юм. Сайн багш хөтөлбөр нь 2017-2020 он хүртэлх хугацаатайгаар явагдах юм байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Завхан аймагт Сайн багш хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Сайн багш хөтөлбөр нь өндөр мэдлэг, ур чадвар сайн туршлагаас суралцаж ямагт түгээн дэлгэрүүлдэг, ажлын байран дээрээ тасралтгүй хөгждөг манлайлан үлгэрлэдэг, хүүхдийг хайрлаж хүндэлдэг, ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг, хариуцлагатай багшийг бий болгохыг зорин ажиллаж байна.
Сайн багш хөтөлбөрөөр багш нарт шаталсан сургалтуудыг зохион байгуулах, ЕБС, СӨБ-ын багш удирдах ажилтны Багшийн сэтгэл хүүхдэд 1,2,3 бүсчилсэн сургалт зохион байгуулах, итгэл даасан ирээдүйтэй багш, сургагч багш нарын туршлага судлах хамтран ажиллах, багш нар ажлын байран дээрээ хөгжих, бүтээлч үйл ажиллагааг дэмжих үүднээс сургууль цэцэрлэгүүд хамтран ажиллах, туршлага судлах, багш удирдах ажилтны солилцоог дотоод гадаадын боловсрол соёл урлагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг үе шаттай үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлэх юм байна.
Эх сурвалж : Шинэ Завхан телевиз