МУ-ЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ЗАЛУУСТ ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ

2017-03-17  

NOUS Mongolia-аас зохион байгуулсан 26 дахь удаагийн ОРОЙН "6:45" цуврал лекц нетворкинг уулзалтанд МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр "Хөгжлийн Гарц" сэдвээр маш сонирхолтой лекц, яриа өрнүүлж уулзалтанд ирсэн нийт залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хувь хүн болон улс төрийн тэмцэл, хөгжил, хувьсал хэрхэн яаж өөрчлөгдөж ирсэн болон дэлхийн улс төрийн чиг хандлага хаашаа чиглэж байгаа, Монгол улс өнөөдөр юун дээр алдаж юуг засч залруулах, залуучууд хувь хүн талаасаа хэрхэн яаж улсдаа хувь нэмрээ оруулах талаар өөрийн үнэтэй мэдлэг туршлагаасаа хуваалцлаа.

Залуус бидэнд оюуны хөрөнгө оруулалт хийсэн Н.Энхбаяр танд болон өнөөдөр орой хүрэлцэн ирсэн залуучууд, бидний лекц уулзалтын Ерөнхий ивээн тэтгэгч Tengis Cinema мэдээллийн спонсор Урагшаа#Control.mnTV9 Mongolia, гэрэл зургийн студи Студи Ес-ийн хамт олон хамтран ажилласан Holiday.Inn Ulaanbaatar зочид буудлын хамт олон та бүгдэд маш их баярлалаа.

Та бүхэн өөрийн санал сэтгэгдэл, болон өөрийн зураг хийх, шэйр хийхдээ манай NOUS MONGOLIA hashtag хийж, бидний зураг дунд таньдаг залуучууддаа Tag хийгээрэй.

Санал сэтгэгдлээ бидэнд мессэжээр нээлттэй хэлж, найзууддаа бидний талаар SHARE хийж хуваалцаарай. Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй Мөрөөдөлдөө үнэнч зорилгынхоо төлөө тэмүүлж буй та бүхэн бусдаас үргэлж нэг алхам илүү байх болно. Дараагийн 6:45-д уулзацгаая!.

 

 

NOUS MONGOLIA

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төгөлдөр:Үнэхээр сонсууштай уулзалт болсон баярлалаа очсондоо сэтгэл хангалуун байсан шүү. 2017-03-17
Зочин:Энхбаяр гуай үнэхээр мэдлэг чадвар мундаг хүн байна лээ. Түүнийг тойрон хүрээлэгчид хэн ч биш энэ хүнд Монгол Улс дэндүү муухай хандсан даа. 2017-03-17
Uuganaa:Дараагийн уулзалт нь хэзээ вэ хэн оролцох вэ. Мэдээлэл байна уу ? 2017-03-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?