БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

2017-03-30  

 Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Боловсролын байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтаар нийт 129 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 697 зөрчил илрүүлж, 103 зөрчил буюу 14.7 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 83, мэдэгдэл 37, танилцуулга 5, дүгнэлт 2-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажилласан.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар шалгалтанд хамрагдсан Боловсролын байгууллагуудын албан тушаалтан нарт сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар зөвөлгөөг өгч, боловсролын байгууллагын барилга байгууламжуудын авралтын нөөц гарцуудыг газар дээр нь чөлөөлж, цахилгааны ерөнхий самбарын өрөө болон дулааны узелийн өрөөнд байрлуулсан шатамхай материал, модон хийц бүтээцүүдийг гаргуулж аюулгүй байдлыг хангасан байна.

Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд цэцэрлэг сургуулийн багш нар, эцэг эхчүүд, томчуудын оролцоо хамгийн чухал юм.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?