УЛСЫН АНГЛИ ХЭЛНИЙ МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮЛЛЭЭ

2017-04-11  

2017 оны 03 дугаар сарын 26-27-ны  хооронд  Улаанбаатар хотноо дэлхийн 50 гаруй оронд зохиогддог англи хэлний мэтгэлцээний олон улсын  “The Scholar’s cup” тэмцээн албан ёсны эрхтэйгээр  10-14, 15-18  насны ангиллаар  зохион байгуулагдаж
1. Монгол-Оросын хамтарсан сургууль
2.American school
3.Орчлон
4.English school
5.Улаанбаатар Элит
6.Empathy school
7.Мон-Турк
8.Мон-Турк Дархан
9.Хобби
10.Сант  гэсэн  арван сургуулийн 262 сурагч оюун ухаанаа сорьцгоолоо.


Тус тэмцээн
1.“Асуулт хариулт”
2. “Мэтгэлцээн”
3. Ганцаарчилсан
4.“Эссэ бичлэг” төрлөөр явагдаж Улсын тэргүүний  Монгол-Оросын хамтарсан сургуулийн  баг  нэгдсэн дүнгээр 1-р байр, алтан цом хүртэж, 2017 оны 07-р сарын 18-23-ны өдрүүдэд Грек улсад зохион байгуулагдах дараагийн шатны тэмцээнд оролцох эрхийн эзэд боллоо.


“The world Scholar’s cup” байгууллагын олон улсын мэтгэлцээн хариуцсан захирал Жосеф Хор Монгол Улсаас шалгарсан сурагчдад олон улсад өрсөлдөх боломж нээлттэй гэж тэмдэглэн хэллээ.


Харвардын их сургууль, Массачутсын технологийн их сургуулиудын /Harvard University болон Massachusetts Institute of Technology (MIT) / хамтран зохион байгуулдаг TOEFL-ын онлайн сургалтын хөтөлбөрт шалгалтыг ахлах ангийн 200 сурагч өгснөөс 195 нь TOEFL iBT-ийн шалгалтын гүйцэтгэл сайн гэсэн үнэлгээтэй сертификат авсан. Өнөөдөр МОХС-ийн сурагчдын TOEFL-ийн шалгалтын дундаж оноо 100-120 байгаа нь Монгол улсдаа төдийгүй TOEFL-ийн дундаж 98 оноогоор Азийн 30 орныг  тэргүүлдэг Сингапураас ч өндөр байгаа юм. Энэ нь  тус сургуулийн сургалтын чанарыг илтгэж байгаа үзүүлэлт юм.

 

 

Эх сурвалж : Шуурхай.мн

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?