НЯГТЛАН БОДОГЧДЫН УЛСЫН ОЛИМПИАДЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2017-04-24  

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын хүрээлэнг үүсгэн санаачлагчдын нэг, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэл, магадлагааны хэлтсийн дарга, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч Чогжмаагийн Дашням агсаны нэрэмжит улсын XX олимпиадын II шатны шалгаруулалт явагдаж дүнгээ гаргалаа.  

XX олимпиадад МУИС-ийн Бизнесийн сургууль, ХААИС-ийн ЭЗБС, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, СЭЗИС, МУИС-ийн Орхон сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Ховд их сургууль, ХУИС, ОУЭЗБДС, Мандах бүртгэл ДС, Мандах бүртгэл ДС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Отгонтэнгэр ИС, Этүгэн ДС, УБ-Эрдэм их сургууль, ОУ-ын НББ, санхүүгийн мэргэшсэн сургуулиуд оролцлоо. 

Олимпиадын шагнал гардуулах ёслолд олимпиадын нэрэмжит эзэн болох Ч.Дашням агсаны гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, их дээд сургуулийн багш, оюутнууд, хүндэт зочид, ММНБИ-ийн хамт олон оролцлоо.

XX олимпиадад 653,5 оноогоор Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутнууд одтой байж, тэргүүн байрыг эзэллээ. Олимпиад болсон 20 жилийн түүхэн хугацаанд тус сургууль 8 дахь удаагаа түрүүлсэн үзүүлэлтээр амжилтаа ахиуллаа. 608 оноогоор МУИС-ийн Бизнесийн сургууль, 597 оноогоор Мандах бүртгэл ДС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулиуд удааллаа. 

Нягтлан бодох бүртгэлийн уламжлалт олимпиадаас жил бүр хувийн дүнгээр эхний ТОП -10 оюутанг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн олимпиадад 3 оюутан оноо тэнцэж, гурвуулаа 10-р байр эзэллээ. Эхний 10 байранд : 

  1. СЭЗИС -ийн оюутан А.Тунгалаг-129 оноо 
  2. Мандах бүртгэл ДС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн оюутан П.Пүлжин-126 оноо 
  3. СЭЗИС-ийн оюутан Э.Насантогтох-123 оноо 
  4. МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Г.Гүнсэлмаа-121,5 оноо 
  5. МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан М.Батцоож-117 оноо 
  6. Мандах бүртгэл ДС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн оюутан А.Шижирбаатар-112 оноо 
  7. СЭЗИС-ийн оюутан Г.Ариунжаргал-109,5 оноо 
  8. СЭЗИС-ийн оюутан Б.Номинзул-108,5 оноо 
  9. ОУ-ын НББ, санхүүгийн мэргэшсэн сургуулийн оюутан Б.Аззаяа-106,5 оноо 
  10. МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Н.Баярчимэг-105,5 оноо 

СЭЗИС-ийн оюутан Б.Жавзмаа-105 оноо, Мандах бүртгэл ДС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн оюутан Э.Ганбаяр-105,5 оноогоор шалгарлаа.

Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад оюутнуудаа амжилттай удирдсан багш нарыг мөн шалгаруулдаг уламжлалтай. Үүнд: 1-р байрыг СЭЗИС-ийн багш П.Доржпүрэв, 2-р байрыг МУИС-ийн багш Н.Дамдиндорж, 3-р байрыг Мандах бүртгэл ДС-ийн Дархан салбарын багш Б.Мөнхбаяр, 4-р байрыг Мандах бүртгэл ДС-ийн багш Г.Золбоо, 5-р байрыг ОУ-ын НББ, санхүүгийн мэргэшсэн сургуулийн багш С.Түвшинбаяр нар эзэллээ.

Олимпиадыг “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК, Мэжик групп ивээн тэтгэлээ.

 

 

Г.ЗОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?