ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэл эхэллээ. Өнөөдрөөс эхлэн 2017-2018 оны хичээлийн жилд суралцах хүүхдүүдийг ирэх 5-р сарын 15 хүртэл бүртгэнэ гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлэх бөгөөд эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй.
Элсэгчдийн бүрдүүлэх материал:
-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
-Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар
-3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
-Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа үзнэ.
ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР