Нийслэлийн боловсролын газраас хамран сурах тойргийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор нэгдүгээр ангид элсэгчдийг дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн бүртгэсэн. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. “Энэ жил нэгдүгээр ангид 32623 хүүхэд элсэнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг хамруулна. Таван настай буюу 2012 онд төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэгэн элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж, төлбөр тооцоо авахгүй юм. Хэрэв та зургаан настай хүүхдээ харьяа сургуульд нь бүртгүүлж амжаагүй бол
• Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
• Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт
• Нэг хувь чээж зураг зэрэг шаардлагатай материалуудыг бэлдээд сургуульд нь амжиж бүртгүүлээрэй.
ЭХ СУРВАЛЖ : НБГ