ӨСВӨРИЙН СУРВАЛЖЛАГЧ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

2017-05-17  

Бид ирээдүйн шилдэг удирдагчдыг бэлтгэнэ уриатай “Эм Ай Ю”дээд сургууль жил бүр зохион байгуулдаг нээлттэй өдөрлөгтөө зориулан энэ жил анх удаа өсвөрийн сурвалжлагч уралдааныг ЕБС-ын 12-р ангийн сурагчдын дунд зарлан явууллаа.

"MIU миний нүдээр" сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 120 гаруй бүтээл ирсэн бөгөөд эссэ бичлэгийн суурь шаардлагууд, санаагаа илэрхийлж буй байдал, үгийн сонголт, найруулга, үг үсгийн алдаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гаргахад тохирч буй эсэх, өөрийн бодол тусгагдсан байдал зэрэг олон шалгуурыг үндэслэсэн байна.

Уралдааныг MIU дээд сургууль, БНСУ-ын Ариранг ТВ, Америк дахь Монгол ТВ зэрэг байгууллагууд ивээн тэтгэсэн байна. Анхны уралдаанд 1-р байрыг 3 сурагч эзэлж тус бүр 500 мянган төгрөгийг гардан авсан бол дэд байранд 2 сурагч шалгарч тус бүр 400 мянган төгрөг, 3-р байрыг 2 сурагч эзэлж тус бүр 300 мянган төгрөгийн эзэд болцгоолоо.

Өрсөлдөгч нар жигдхэн байсныг шүүгчид дурьдаж байсан Харин энэ жилийн уралдаанд “Шилдэгийн шилдэг” буюу 1 сая төгрөгийн Гранпри шагналыг хүртэх бүтээл гараагүй тул ийнхүү 1-р байранд 3 сурагчийг шалгаруулжээ.  Харин “Шилдэгийн шилдэг” шагналын мөнгө ирэх жилийн уралдааны санд нэмэгдэн орж байгаа юм байна.

Mонголын боловсролын салбарт нэр хүндтэй МIU дээд сургуулийн багш нарын 98 хувь нь дэлхийн олон улс орноос ирсэн ба бүх хичээл нь 100 хувь англи хэл дээр нийт 10 төрлийн мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Болж бна ш дээ. Сайхан мэдээ. Манай монгол хүүхдүүд 2017-05-17
Зочин:Хэдэн хүүхэд ч гэсэн ур чадараа сорьж бас зөндөө их мөнгөтэй болсон бна. MIU угаасаа мундаг сургууль. 2017-05-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?