ТӨВ АЙМГИЙН ХХААГ, МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСАГТ МОТОЦИКЛ, ПОРГАН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2017-06-21  

 

ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан Төв аймгийн Зуунмод хотноо 06-р сарын 20-ны өдөр аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ХХААГ-н дарга Б.Жамбалдорж болон сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн байна. Тэрээр Монгол улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал Төрөөс Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Эрүүл хүнс-Эрүүл монгол” хүн зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын 3-р аян” үргэлжлүүлэх, “Үйлдвэржилт 21:100”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, орон нутагт ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар чиглэл, зөвлөмж өгч ажилласан юм.

Хүнс хөдөө аж ахуйн салбарын ажил, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Төв аймгийн  27 сумын мал эмнэлэг үржлийн тасагт  мотоцикл, аймгийн ХХААГ-т пургон маркийн авто машин гардуулж өгсөн юм.   Тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар 2010 оноос хойш  унаа тэрэгний  шинэчлэл хийгээгүй, хүрэлцээ хангалтгүй байсан байна.

 
 
 

Эх сурвалж : ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?