СХД-ИЙН 22 ДУГААР ХОРООНД ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

2017-07-05  

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачилгаар нийслэлийн баруун бүсийн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.  

Үүнээс гадна нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт тулгамддаг нэг асуудал нь цэцэрлэгийн хүртээмж байдаг. Өнөөдөр 22 дугаар хороонд мөн 100 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборын шав тавилаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?