ЭЦЭГ, ЭХИЙН УТАСНЫ ДУГААР БИЧИХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ БУГУЙВЧИЙГ ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ГАРТ ЗҮҮЖ ӨГНӨ

2017-07-10  

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүй долоо худаг зэрэг иргэд олноор цуглардаг газруудад бага насны хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг хүүхэд багачуудын гарт зүүж өгнө.

Цагдаагийн алба хаагчид өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн хэмжээнд 282 төөрсөн хүүхдийг бүртгэлд авч эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажилласан. Баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үед бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол гардаг тул эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг зөвлөж байна.

ТА бүхэн сайхан наадаарай.

 

ЭХ СУРВАЛЖ:ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?