ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ХҮҮХДҮҮД ӨРТСӨӨР БАЙХ УУ ?

2017-08-01  

Улсын хэмжээнд 2017 оны эхний 6 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт  хэргийн улмаас амь насаа алдсан нийт хүний  16.6 хувь, гэмтсэн хүний 16.9  хувийг хүүхэд эзэлсэн бол амь нас нь хохирсон хүүхдийн 27 буюу  87.1 хувь нь орон нутгийн замд эцэг эх асран хамгаалагчтайгаа Замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслээр оролцож явах үедээ хохирсон байна.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байгаа нь эцэг эх асран хамгаалагч нараас нь ихээн шалтгаалж байна. Учир нь хүүхдийг тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэдэг, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшээгүй, авто машинд хүүхдийг өвөр дээрээ босгож авч явахаас гадна автомашины цонхоор толгой гар, биеийнх нь аль нэг хэсгийг гаргах, жолооны хүрдний ард хүүхдийг тээвэрлэх, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулж байгаа нь  эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна.  Зөвхөн амралтын өдрүүдэд буюу эцэг эхийнхээ хараа хяналтанд байх үедээ нийт 13 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Хүүхэд эцэг эхийнхээ хамтаар авто машинаар зорчихдоо аюулгүй гэж боддог хэдийгээр та сайн, туршлагатай жолооч байсан ч  дүрэм зөрчдөг бүдүүлэг жолооч нарын буруутай үйлдэл, авто машины техникийн эвдрэл гэмтлээс болж осолд өртөх явдал байдаг.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Мянган оюутны байрны хойд замд амины Toyota Prius маркийн авто машины жолооч О нь Toyota Prius маркийн С жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч  9 настай эмэгтэй Ж, 8 настай эмэгтэй М, 2 настай  эмэгтэй И, 7 настай эрэгтэй Г нарын 4 хүүхэд 1 том хүн гэмтсэн.

Хүүхдийг тээврийн хэрэгслээр аюулгүй зөв тээвэрлэх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхад эцэг эх, асран хамгаалагч та бүхний үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг санаарай.

Жолооч та тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цаг, агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа, тээврийн хэрэгслийн онцлог зэрэгт хурдаа зөв тохируулах, хэт ядарсан болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, өөрийнхөө бусдын аюулгүй аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?