ЧИНГИС СООСЭ СУРГУУЛИЙН УРДУУРХ АВТОЗАМЫГ ХЭСЭГЧИЛЭН ТҮР ХААНА

2017-08-02  

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны долоодугаар сарын 31-ний 23.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл 21 дүгээр хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон.

Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:

  • Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”, Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замналдаа орох
  • Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замналдаа орох
  • Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж Ханын материалын эцэс дээр буцаж эргэхээр тус төлөвлөлт хийгээд байна.

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?