ХУЛГАЙ, ДЭЭРЭМДЭХ ХЭРЭГ ИХЭСЧЭЭ

2017-08-26  

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ бэлтгэлийг базаахаар Нарантуул, Сандэй, Бөмбөгөр, Хархорин захуудыг ихээр зорьдог. Мөн иргэдийн төвлөрөл ихтэй автобус болон автобусны буудал, их дээд сургуулиудын ойролцоох гудамжаар хөдөөний хүмүүсийг андахгүй отон зогсож байгаад дагаж яван хамаг юмыг нь хулгайлдаг байдал газар авсаар...

Цагдаагийн байгууллагаас хэдий анхаарал сэрэмжлүүлэг гаргадаг хэдий ч манай иргэд сонор сэрэмжгүй байдлаас болж хулгайч нарт боломж олгосоор... 

Ганцхан өдөр улсын хэмжээнд 30 үйлдэлтэй хулгайн хэрэг бүртгэгдэж шалгагдаж байгаа хэдий ч цаана нь бүртгэлгүй хулгай хэд гарч байгаа нь мэдэх аргагүй...

Мөн сүүлийн өдрүүдэд дээрэмдэх төрлийн гэмт хэрэг ихэсчээ. Дээрэм хийж байгаа насны байдлыг харвал 18-30 хүртэлх насны залуус үйлдэж байна. Тэдний халдлагад ихэвчлэн ганц нэгээр яваа охид, хөвгүүд өртөж байна. Тухайлбал : МУБИС-ийн салбар СӨБС-ийн урд явган хүний зам, төв номын сангийн гадна бусдад дээрэмдүүлсэн хэргүүд гарчээ. Эдгээр хэргүүд хүн олноор цугларсан газар байсан хэдий ч манайхан биеэ биедээ туслаагүйн улмаас хэрэг үйлдэгдээд өнгөрчээ. 

Өнгөрсөн долоо хоногт Toyota Prius 30, Toyota Prius 20 маркийн автомашинуудын толь шил арчигчийг хулгайлсан хэргүүд олноор гарлаа. Энэ төрлийн хэргийг ихэвчлэн БГД, БЗД, нутаг дэвсгэрт зонхилон тохиолдсон байна. Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн залуусын үйлдэл дээр нь баривчилсан бөгөөд хэрэв та машины эд зүйлээ алдсан бол БГДЦХ-1, БЗДЦХ-3 хэлтсээс тодруулаарай!!!  

Эцэст нь иргэдэд сэрэмжлүүлэхэд их хэмжээний бэлэн мөнгө биедээ аль болох авч явахаас татгалзах, карт ашиглах, нийтийн тээврийн унаанд явахдаа анхаарал болгоомжтой явах, гадаа машины тавих гэж байгаа бол камержуулсан газар тавих, мөн ганц нэгээр явахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Гэмт хэрэг гарсан тохиолдолд бусдад туслах арга хэмжээг авч иргэний үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хулгайчид боломж бүү олго!!!

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
el tarvaga:hulgaichdad bolomj olgoson ardchilalaas a;dsan zvilee nuhuj avmaar um ..huuliig guuli bolgoj 27 jil bolloo hulgaich bvvr turiin tuvshind hvrtel garlaa ,,sots niigmiin ved hulgai hiisen bol yl edeldeg bla elbegee gedeg hulgaich hulgaich nariin boss bolson um shig tsaaaziig vgvi hiilee tsuuhun heden mongolchuud hatuu huulitai bh tusam gangarna daa 2017-08-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?