ЯАРМАГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОГДЛОО

2017-08-28  

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Яармаг орчмын 20 халаалтын зуухнаас хангагддаг  Хан-Уул дүүргийн 180 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж дуусгалаа.

Дээрх газрууд дулаан хангамжид холбогдсоноор жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарт хаягдах хорт хаягдлыг 115.2 тн-оор багасгах юм. 

Цаашид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Их засаг их сургууль, Маахуур толгой, Амгалан дулааны станц, Баянхошуу орчмын халаалтын зуухнуудыг зогсоож, 68 уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох зорилт тавин холбогдох тооцоо, судалгааны ажлыг хийж байна.

ХАЛААЛТ ИРЭХ САРЫН 15-НД ӨГНӨ

Айл өрхүүдийн халаалтыг ирэх сарын 15-наас албан байгууллагийн халаалтыг аравдугаар сарын 1-нээс өгнө. Энэ онд гэр хорооллын 120 гаруй мянган хэрэглэгчийг цахилгааны шөнийн хэрэглээний тарифт хамруулахаар болсон. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Ингэснээр 56 мянган тонн нүүрсний хэрэглээг бууруулснаар агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоог гаргажээ.

 

 

Ц.ЧУЛУУНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?