АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ ХАРГАЛЗАН БӨХИЙН ӨРГӨӨНИЙ УУЛЗВАРААР ЗҮҮН ЭРГЭДЭГ БОЛГОЛОО

2017-08-28  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зүүн эргэхийг хориглох ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцан замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргалаа. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Замын цагдаагийн албаны Цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд нар мэдээлэв.  

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Төв зам дагуу 7 уулзварыг зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжээд өнөөдөр 13 дахь хоног дээрээ явж байна. Энэ нь “Замын хөдөлгөөнд оролцогчид тэмдэг тэмдэглэгээгээ харж авто замын хөдөлгөөнд оролцоно” гэсэн заалтын дагуу хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний чиг заасан тэмдэг тэмдэглэгээг л өөрчилсөн гэсэн үг.  Өнөөдөр хотын дарга ажлын хэсгийнхэнтэй уулзаад холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн Бөхийн өргөө бусад уулзварын ачааллыг харгалзан Энхтайваны өргөн чөлөөнөөс Токиогийн гудамж руу зүүн эргэх хөдөлгөөнийг нээхээр боллоо. Маргааш өглөөнөөс эхлэн энэ шийдвэр хэрэгжиж эхлэх бөгөөд өнөөдөртөө багтаан зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглээд өөрчлөлт хийх юм. Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэх болсонтой холбоотойгоор ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй, гэрэл дохиогоор зохицуулна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?