ГАЧУУРТЫН УУЛЗВАРААС НАЛАЙХ, ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙЖ БАЙНА

2017-08-28  

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын газар чөлөөлөлтийг хийж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус замын трасст өртсөн 9 байшин, 7 хашаа, 5 ТҮЦ, 3 чингэлэг, 32 зарын самбарыг буулгаж, газрыг чөлөөллөө. Үлдэж буй өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 21 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийгдсэн бөгөөд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай зөвшилцөх ажил хийгдэж байна.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?