ХХААХҮ-ИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТАД ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮДИЙН НЭРС ТОДОРЛОО

2017-08-30  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох” журмын дагуу хүлээн авсан бүтээлүүдийн нэрс тодорлоо. Тодруулбал, грант горилж мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн нийт есөн бүтээлийг ирүүлсэн. Бүтээлүүдийг шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох чадамжийн түвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгөн шалгаруулж грант олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан ургамал хамгааллын  тэнхимийн ахлах багш,  доктор (Ph.D) О.Отгонцэцэг удирдагчтай “Таримлыг ургуулах зохиомол орчны судалгаа”
  2. ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн багш, доктор (Ph.D) Д.Баатархүү удирдагчтай “Нарны зайгаар ажиллах худгийн насосны ажиллагааг автоматжуулах”
  3. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн  Механик мехатроникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)  Я.Рэнчинванжил удирдагчтай “Хүндийн хүчний өдөөгчийн үйлчлэлийг судлан, хэрэглээнд нэвтрүүлэх туршилт судалгаа, хөгжүүлэлт” сэдэвт бүтээл тус тус  шалгарчээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ХХААХҮЯ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?