ХХААХҮ-ИЙН САЙД П.СЭРГЭЛЭН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ДАМДИНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-08-30  

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд асан П.Дамдинг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

 

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсанд баяр хүргэхийн ялдамд үргэлж  өөрийн үнэтэй туршлагаасаа салбарынхандаа  хуваалцаж, зөвлөж байхыг  хүсэв. Мөн салбар яамны хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар товч мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин “Энэ шагнал намайг биш салбарыг минь үнэлсэн шагнал юм. Хүнс хөнгөн үйлдвэрийн салбарт 30 жил ажиллалаа. 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан. Тухайн үед хүнд, хөнгөн болон хүнсний салбарын бүх үйлдвэр АҮЯ-нд харьяалагддаг байв. Улмаар 1961 онд МАХН-ын 14-р их хурлаас шийдвэр гарснаар шинэ уурхай, дулааны цахилгаан станцууд, өндөр хүчдэлийн шугам сүлжээг барьж байгуулан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болсон байна. Үүний үр дүнд ТЭЦ2, ТЭЦ3, ТЭЦ4 болон Дархан, Чойбалсан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд болон Шарын гол, Багануур, Адуунчулууны нүүрсний уурхайнуудыг шинээр барьж чадсан” гэв.

 
 
 
ЭХ СУРВАЛЖ:ХХААХҮЯ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?