МАЛЫН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ВАКЦИН ЭНЭ САРЫН 28-НД ОХУ-ААС НИЙЛҮҮЛЭГДЭНЭ

2017-09-16  

ХХААХҮЯ-наас малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө.  2017 онд долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт  мал амьтны гоц халдварт  шүлхий  өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар Төв, Дундговь Сүхбаатар,  Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчин туссан малаас дээж авч  нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулсан бөгөөд дэд хэвшилд  таарсан вакциныг энэ сарын 28-нд ОХУ-аас нийлүүлэх юм.

Энэ талаар ХХААХҮЯ-ны харьяа МЭҮГ-ын дарга П.Ганхуяг ”ОХУ-ын Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  буцалтгүй тусламжаар 4,1 сая тун вакциныг нийлүүлэхээр болж эхний ээлжийн вакцин долдугаар сард ирсэн. Харин дараагийн ээлжийн вакцин энэ сарын 28-нд ирнэ.  Сүүлийн үед чанаргүй гэх мэдээлэл гарах болсон. Энэ асуудлыг шалгуулахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж материал мэдээллээ хүргүүлсэн. Мөн тус вакцины дээжийг олон улсын лабораториор шинжлүүлэхээр болсон. Шинжилгээний эцсийн хариу ирээгүй байгаа. Шалгалтын үр дүн гарсны дараа буруутай этгээдэд хууль хяналтын дагуу хариуцлага тооцно” гэв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?