Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ " ХХК-ИЙН ТАРЬСАН БАЛАГ

2016-03-16  

Монголчууд сайхан санаа гаргадаг. Хэрэгжүүлэлт дээрээ доголддог гэдэг. Тиймээс хяналт маш сайн байх ёстой. “Улаанбаатар Төмөр Зам" ХХК-г монголчууд бүгд мэднэ. Монголын хөгжлийн түүхийг бичилцэж буй компани. Гэтэл, гэнэтхэн "Монголын Төмөр Зам" ХХК байгуулагдсан, хэдхэн жилийн өмнө. Х.Баттулга автор нь гэдэг. Зам тээврийн сайд байх үедээ түүний эхлүүлсэн ажил. Түүний баг төмөр замыг нэг хэсэг удирдсан гэдгийг бүгд мэднэ. Харин ямар үр дүнд хүрсэн бэ? гэдгийг сайн, муутай нь ярьж л байх хэрэгтэй. Шалгах, үнэн мөнийг тогтоох, хариуцлага тооцох ямар нэгэн байгууллага Монголд байж л таараа. Одоогоор Монголын төмөр зам гэдэг компанийн байгуулсан гавъяа гээд үзүүлчих зүйл алга байгаа бололтой. Харин төмөр замчдад гай болж, балаг тарьсан баримт бол байна. Түүхийн хуудсыг сөхөх ч шаардлага алга. Төгсгөлийн хэсгээс нь эхэлье. Зам тээврийн сайдаар МАН-ын томилгооны Төмөрхүүг байх үед улсын төсөвт орох нэг тэрбум төгрөгийн орлого тасалдсан байна. Замын-Үүд өртөөн дэх "Ачих буулгах талбай -1" нэг гэж үйл ажиллагаа нь хэвийн явж байсан нэгжийг “Улаанбаатар төмөр зам” ХХК-аас “Монголын Төмөр Зам” ХХК-д дээд байгууллагын шийдвэрээр хүчээр шилжүүлснээр энэ алдагдал учирсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Үр ашигтай ажиллуулна гэж авсан тус Ачих буулгах талбайг "Монголын төмөр зам "ХХК бүтэн жилийн турш сул зогсоож, улсад хохирол, үйл ажиллагаанд доголдол, хамт олонд цалгардал бий болгосныг удирдах байгууллагын үзлэг шалгалтаар саяхан олж тогтоосон байна. Улмаар Зам тээврийн сайд М.Зоригтын шийдвэрээр Замын-Үүд өртөөн дэх “Ачих буулгах талбай-1”-ийг " Улаанбаатар төмөр зам "-д буцаан түрээслүүлэх боллоо гэж CONTROL.MN-д орон нутгаас мэдээллээ. Ингэхдээ сар бүр 82 сая төгрөгөөр түрээслэх болжээ. Өмнө нь ч сар бүр 82 сая төгрөгөөр түрээсэлдэг байсан гэж мэдэх хүмүүс хариулж байна. Харин бүтэн жил сул зогсоосон хариуцлагыг хэн хүлээх вэ? Хамгийн багаар бодоход алдагдсан мөнгө нэг тэрбумаар хэмжигдэж байна. Энэ шийдвэрийг гаргасан эрх мэдэлтэнд ямар хариуцлага тооцох бол гэж шударга иргэд хүлээж байна!

 

 

 

Ц. ОТГОНБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?