НИЙЛЭГ ХАЛЬСАН ХҮЛЭМЖИЙГ 4 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХҮҮГҮЙ ЗЭЭЛЭЭР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

2017-09-22  

БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн нийлэг хальсан хүлэмжийг хүнсний ногоо, жимс, жимсгэний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатай, дөрвөн жилийн хугацаатай хүүгүй зээл олгож эхэллээ.

“Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх, “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо, жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор олгож эхэлсэн байна. Тодруулбал, улсын төсвийн 1.83 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 120 м2 талбайтай 520 иж бүрдэл, 32 м2 талбайтай 200 иж бүрдэл, нийт 720 иж бүрдэл хүлээн авах үйл ажиллагаа боллоо.

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн “Энэ хүлэмжийг иргэд, аж ахуйн нэгжид олгосноор хүлэмжийн талбай 68.8 мянган м2 талбайгаар, шинэ ургацын жимс, нарийн ногооны үйлдвэрлэл 800 тонноор нэмэгдэж, орон нутагт олон ажлын байр бий болно” гэлээ.

 

 

 

П.ДОСМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?