Энэ сарын 26-28-нд төв болон зүүн аймгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Говь, талын нутгаар мягмар болон лхагва гарагт салхины эрч секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Нойтон цас орж, сэрүүсэх тул зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэх учир малчид, тээвэрчид, холын замд гарах гэж буй иргэд анхаарал, сэрэмжтэй явахыг цаг уурын байгууллага анхаарууллаа.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө хасах 7-12 хэм хүрч хүйтэрнэ. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнө 3-8, өдөрт 12-17 хэм дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Эх сурвалж : УЦУОШГ