ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ХЭРЭГЛЭХИЙГ ЖУРМААР ЗОХИЦУУЛДАГ

2017-10-03  

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2016 онд тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 966 байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу 818 байгууллага, албан тушаалтны 1819 тээврийн хэсэгсэлд олгож, зохих шаардлага хангаагүй 54 байгууллагад татгалзан шийдвэрлэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/62 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” шинэчлэгдан батлагдсан. Уг журмын хүрээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар зөвшөөрөл хүссэн 515 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянаж үзснээр 420 байгууллага, албан тушаалтны 937 тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл олгосон байна. Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт хийж зохих шаардлага хангаагүй, зөрчил гаргасан 79 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлж ажиллажээ.

 

 

 

ЦЕГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?