“UB SPORT-2017” БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2017-10-07  

Нийслэлийн 378 жилийн ойн баяр энэ сард болно. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Геронтлогийн үндэсний төв хамтран “UB SPORT 2017” биеийн тамир спортын өдөрлөгийг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороод, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ багийн тамирчид, Геронтлогийн үндэсний төвийн хамт олон, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубууд зэрэг 70 гаруй байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Өдөрлөгийг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа үг хэллээ. Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийслэлийн иргэдийг эрүүл чийрэг болгох, биеийн тамир спортыг хөгжүүлэхэд анхаарал тавин ажиллах маш олон зорилт, төсөл хөтөлбөрүүдийг суулгасан. Энэ ажлын хүрээнд болон нийслэлийн өдрийг угтаж өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгт нийслэлийн харьяаны 70 гаруй байгууллага оролцож байна. Тус бүрдээ өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, иргэдэд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үйл ажиллагаа явуулж, бүртгэлүүдээ хийж байна. Өнөөдрийн бас нэгэн онцлог гэвэл Геронтлогийн үндэсний төв буюу ахмадуудын эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллага явган аялалыг хийж байна” хэмээлээ.

Өдөрлөгийн үеэр дүүргүүдийн БТСХороод, өсвөрийн болон оюутны шигшээ багуудын танилцуулга, ажлын тайланг иргэдэд сурталчлах, спортын секц, дугуйлангийн бүртгэл явуулах юм. Мөн иргэдийн дунд дугуй, сагсан бөмбөг, хөл бөмбөг, экстрим, шатар, үндэсний ширээний шагайн наадгай, ширээний теннис, гэр бүлийн буухиа зэрэг тэмцээнүүдийг явуулах юм.

Түүнчлэн екстрим, ширээний теннис, хийн дасгал, спининг фитнесс, хөлбөмбөг, дугуй зэрэг спортын төрлүүдийн чөлөөт үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?