НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ДУУ ХООЛОЙГООР ЗОГСООЛ ЗАРЛАХ АВТОМАТ СИСТЕМИЙГ СУУРИЛУУЛЛАА

2017-10-11  

Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн 378 жилийн ойг угтан хийж байгаа ажлын нэг нь иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өвлийн улиралд цонх цантаж, зорчигчдод хүндрэлтэй байдал үүсч, буух зогсоолоо андуурах асуудлыг шийдвэрлэх зорилгоор дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобус, троллейбуснуудад суурилуулаад байна.

Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран автобусан дотор дуу хоолойгоор зогсоол автоматаар зарлагчийгсуурилуулах, системийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэн нийтийн тээврийн үйлчилгээнд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүлээд байна. Дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системнэвтэрч мөн харааны бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

Замын хөдөлгөөний болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем нь жолоочийн ямар нэг оролцоогүйгээр автобус, троллейбусанд суурилуулсан GPS системээс газарзүйн мэдээллийг авч ажилладаг.

Өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем суурилуулсан ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар 1100 автобусанд суурилуулахаас ажлын явц 90 гаруй хувьтай явж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
жагаа:өвлөөс өмнө хийсэнд талархлаа. 2017-10-11
ЗАЯА:CАЙД ДАРГА НАР ЯМАР АВТОБУСАНД СУУХ БИШ ЖИРИЙН ИРГЭД Л СУУЖ ЯВДАГ. МАШ ЗӨВ ЗҮЙЛ ХИЙЖЭЭ 2017-10-11
zochin:Маш их баярлаж байна. Зөв зүйтэй ажил болжээ. 2017-10-11
zochin:Маш их баярлаж байна. Зөв зүйтэй ажил болжээ. 2017-10-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?