СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2017-10-23  

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зарим нутгаар шөндөө 16-21 градус хүйтэл цочир хүйтэрч, салхины хурд 14-20 м/с хүрэн шороон болон цасан шуурга шуурах талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс мэдэгдлээ.

Иймд иргэд, малчид орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, найдварт ажиллагаа, хувийн бэлтгэлээ сайтар ханган онцын шаардлагагүй тохиолдолд шөнө, оройн цагаар алсын замд явахгүй байх, малын эрэлд явахдаа цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээлэл авч аюулгүй байдлаа хангахыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?