ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ, УНГАР УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

2017-10-31  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Галошфаи Михай Матиаш, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан нарыг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд  2 орны харилцан хамтын үйл хэрэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шинэ шатанд гарч,  хамтын ажиллагаа улам урагшилна гэдэгт итгэлтэй байгаагаа тодотгоод, ноён Элчин сайд шинээр томилогдсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт баяр хүргэж, амжилт хүссэн юм.  Үүний хариуд салбар хариуцсан сайд Б.Батзориг Унгар улсын Элчин сайд, Элчин сайдын яамны хамт олонд Монгол, Унгар  хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлсэн.  

Талууд уулзалтын үеэр хоёр орны найрсаг хамтын ажиллагааны илрэл болсон Биокомбинат ТӨҮГ-н иж бүрэн шинэчлэлийн ажлын явц удааширч байгааг анхаарах хэрэгтэйг онцлон ярилцлаа. Цаашид  төслийг хэрхэн урагшлуулах, энэхүү ажлын хүрээнд тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх,  хэрхэн зохион байгуулж ажиллах талаар санал солилцсон юм.

Унгар Улсын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэх энэхүү төслийн хэлэлцээрийн хугацаа 2018 оны 05 дугаар сард дуусах гэж байгаа учраас хоёр тал хүчин чармайлт гаргаж  нэн яаралтай төслийн ажлыг эхлүүлэхээр тохиролцсон юм.  Үүний тулд ойрын хугацаанд техникийн түвшний хоёр талын видео хурлыг зохион байгуулахаар төлөвлөлөө. Мөн  төслийн техникийн даалгаврыг харилцан тохиролцсоноор төслийн ажлын ТЭЗҮ-г хамтран боловсруулж, зээлийн гэрээг  байгуулах ажлын үндэс суурийг тавихаар болсон юм.  ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг энэхүү төсөл 2018 оны 5 дугаар сар гэхэд эхлэх бүрэн боломжтойг анхааруулаад, холбогдох албан тушаалтнууддаа үүрэг чиглэл өгсөнөөр талууд тохиролцоонд хүрсэн. 

Цаашид манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа хөдөө аж ахуйн салбарт улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг илэрхийлээд, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Галошфаи Михай Матиаш, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан нарт ажлын өндөр амжилт хүслээ.

 

Эх сурвалж : ХХААХҮЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?