ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ: ГРЕКИЙН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛНА

2017-11-04  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Грек Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа  Элчин сайд ноён Леонидас Роканасыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Б.Батзориг найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай Грек улсын Элчин сайд болон Элчин сайдын яамны хамт олонд хоёр орны дипломат харилцаа, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж байгаад нь  талархал илэрхийллээ.  Мөн хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд салбарын сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн.

Манай хоёр улс нь хөдөө аж ахуйн улс төдийгүй Грек улсаас Монгол улсад нутагшуулах, туршлага солилцох үйл хэрэг их байгааг салбар хариуцсан сайд Б.Батзориг онцоллоо. Тухайлвал манай улсын цаг уурын нөхцөл, онцлогт тохирсон хүлэмжийн аж ахуйн технологийн шийдлийг Монголд нутагшуулах саналтай байгаагаа илэрхийлсэн.  Үүнтэй холбоотойгоор жимс, жимсгэнэ, хүнсний ногооны аж ахуйн техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлаж, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Грек улсын элчин сайдад тавьсан юм.

Түүнчлэн Грекийн тариаланчдын хоршоодын менежментийн арга туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх мөн фермерүүд болон яамны мэргэжилтнүүдийг  Грек Улсад дадлагажуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Цаашлаад мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортонд гаргах тал дээр Грек улстай хамтарч ажиллах бүрэн боломж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг тодотгон хэллээ.

Талууд цаашид хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн бололцоо байгааг харгалзан, хамтран ажиллах яам хоорондын Санамж бичгийг байгуулж салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр  тохиролцлоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?