ХОЙД ЧИГЛЭЛИЙН ЗАМУУД ХАЛТИРГАА ГУЛГААТАЙ БАЙНА

2017-11-07  

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд зам, даваа хаагдаагүй бөгөөд тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа талаар шуурхай мэдээ ирүүллээ. Тус хяналтын төвөөс бүх чиглэлд 24 цагийн хяналт тавьж ажилласнаар зорчигч, ард иргэдийг аюул осолгүй, амар тайван зорчих бололцоог бүрдүүлэн ажиллажээ.

Өчигдөр Улаанбаатар-Өвөрхангай Сант чиглэлд 20 зорчигчтой Хараацайн жигүүр ХХК-ийн 56-67 УНД дугаартай тээврийн хэрэгсэл Төв аймгийн Эрдэнэсант сумаас 40 км орчимд Жаргалантийн гол гэдэг газарт цасанд сууж, цааш явах боломжгүй болсон бөгөөд Улаанбаатар хотоос яаралтай арга хэмжээ авч тусламж үзүүлснээр хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлсэн байна. Одоогоор урд чиглэлд Улаанбаатар-Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрцогт сум хүртэл хальтиргаа гулгаатай, Зүүн чиглэлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Улаанбаатар-Арвайхээр, Архангай, Завхан-Тосонцэнгэл баруун чиглэл, Улаанбаатар-Дархан-Уул, Орхон хойд чиглэлд хальтиргаа гулгаатай байгаа тул зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

 Багануурын даваа, Төв аймгийн Хоолт, Айцын даваа, Өвөрхангайн Шартын давааны нөхцөл байдал хүндрэлтэй байгаа бөгөөд АТҮТ-өөс орон нутгийн салбарууддаа бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэлийг өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

 

 

"АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ" ТӨҮГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
янжаа:цас үнэхээр их орлоо халтиргаа маш их байна 2017-11-07
zochin:uvliin duguitai baij halturaad l bh ymaa 2017-11-07
zochin:ЦАГ НЬ БОЛСОН ЦАС ОРОЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ 2017-11-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга