АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ГАЛЫН ДУУДЛАГА ИХЭСЖЭЭ

2017-11-20  

Цаг агаар хүйтэрсний улмаас айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байна. Энэ хэрээр галын дуудлага ихээр ирж байгааг ЦЕГ-т ирсэн мэдээллээс харж болно. Өнгөрөгч амралтын өдрүүдэд дийлэнх дуудлага СХД, ЧД, БЗД зонхилж байна. Энэ сарын 18, 19-нд ирсэн дуудлагаас харвал :

СХД-23 хороонд гэр 5 ханатай монгол гэр бүрэн шатаж 5-10 насны 3 хүүхэд шатаж нас барсан хэрэг гарсан  

СХД-11-р хороонд амины орон сууцны үүдний амбаар шатсан

СБД-10-р хорооны 19-р байрны 7-10-р давхрын хооронд байрлах бохирын хоолой тус тус шатсан байна. Хэргийг шалгахад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болжээ. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх. Галын хор хохирлыг хэлж ярьж ойлгуулах, урьдяилан сэргийлэхийг зөвлөж байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ээ эвий дээ энэ хүүхдүүд ээ орхиж байгаа томчууд үнэн мал юмаа 2017-11-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?