СОГТУУ 36 ЖОЛООЧИЙГ СААТУУЛЖЭЭ

2017-11-22  

2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 391 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 13 хүн гэмтэж бэртсэн.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа. 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, мөргөлдөх хэлбэрээр гарсан ослоос шалтгаалж 3 зорчигч гэмтсэн осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгджээ. Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон. 

Тухайлбал :

1. Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо Худагын замд Hyundai Grace маркийн автомашины жолооч Д нь амины Mitsubishi Canter автомашины жолооч С тэй мөргөлдөж, жолооч Д, Э нарын 2 хүн нас барсан хэрэг гарч Төв аймгийн Замын цагдаагийн тасаг шалгаж байна.

2. БЗД-23 Хужирбулангийн зам “Хатуу зам” дэлгүүрийн урд замд марк улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч Өвөрхангай аймаг харъяат Л /22 н. эр/-г мөргөж гэмтээн осол хэргийн газрыг орхиж зугтааж /БЗД-ийн 20-р хороо Гачуурт тосгоны Баяндөхөмийн гүүрэн дээр онхолдож автомашинаа орхин зугтсан/. Жич: БЗД-ийн ЗЦХ-ийн алба хаагчид хэргийн газар дээр нь очиж ажиллаж дээрх хэргийг Toyota Prius-10 маркийн автомашины жолооч Г гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэргийг үйлдэж, зугтаасан  болохыг шуурхай илрүүлж хэргийг шалгаж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын болон зорчих хэсгийн нөхцөл байдал тохируулан, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцож байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?