Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЭРДЭМТЭД ХААНА БАЙХ ЁСТОЙ ВЭ?

2016-03-23  

Асуудал дэвшүүлсэн нийтлэл 

Монголын эрдэмтэд хаана байж, юу хийх ёстой вэ? Харъяалал нь дэндүү буурсан биш үү? Шинжлэх Ухааны Академи хэмээх том байгууллага яагаад ийм сураг чимээгүй, эрдэмтэд нь тэрүүхэндээ "амьдарна" вэ? Тэднийг хэн дэмжиж, хэн хөхүүлэн урамшуулж, хэн шинэ нээлт хийхийг нь санхүүжүүлж, хэн түүнийг нь амьдралд хэрэгжүүлж байна вэ? Монголын эрдэмтдийн ямар бүтээл өнөөдөр дэлхийн дансанд бүртгэгдэж, технологийн ямар дэвшилтэт шийдэл, эдийн засгийн ямар үр өгөөж авчрав гээд л асуух тодруулах зүйл ар араасаа дагасаар. Ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө л Ренчин, Дамдинсүрэн нарын эрдэмтэй, зангарагтай эрдэмтдээр дүүрэн байсан академи хаагуурхан явна вэ? Энэ асуултыг хэнээс асуух ёстой вэ? 

Гантөмөр-салбарын сайд нь боловч үнэндээ багадна. Сайханбилэг академитай манатай байгаа. Хамгийн зав чөлөөтэй, энэ бүхнийг бодох ёстой хүн нь Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж Та юм биш үү. Хүний эрдэмтэд нээлт хийгээд байхад, манайхан яагаад чадахгүй байна аа, ерөнхийлөгч өө? 

Та анхаарахгүй байна уу, таны анхааралд монголын шинжлэх ухаан өртөхгүй байна уу? АСЕМ-ийг үгүйсгэх, барьцах сэтгэл алга. Та өөрийн биеэр анхаарч байна. Хөрөнгө хүч дайчилж харагдана. Өөрөө зүтгэж байна. Засгийн газрыг шахаж байна. Хувийн хэвшлийг дайчилж үзэгдэнэ. Хийж л таараа, монголчууд. Ухрах газар байхгүй. Ач холбогдлыг нь ойлгосон, монголчууд. Аялал жуулчлалд үр өгөөжтэй гэдгийг үгүйсгэхгүй. Өв соёлоо, уламжлалаа сурталчлан дэлгэрүүлнэ гэдэгт итгэж байна. Гэхдээ яагаад бид хоцроод байна аа. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэж хэлэхгүй. Ухаангүй хаанд, урагшгүй албат гэдэг болоод байна уу? Аль нь вэ? 

Холоос биш, ойроос жишээ авъя. Яг адилхан Өвөрмонголын хөгжил их урагшилжээ. Бидний яриад байдаг хаалттай гэдэг Төвд гэхэд л жилдээ дунджаар 15 сая гадаад дотоодын жуулчин авдаг болсон байхад нээлттэй Монгол нэг саяыг авдаг болохын төлөө л ярьсаар. Таны яриад байгааг тэд хэдийнээ хийжээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд эрдэмтдээ тэд бодитойгоор дэмжжээ. Бизнесээ ч бас судалгаа чиглэл, алсын хараатай хөгжүүлжээ.

Харин монголын эрдэмтдийг төрөөс яаж дэмжив ээ? Хамааралтай бизнес орчинг хэрхэн бий болгов оо? Өвөрмонгол гэхэд л айргаа сурталчилж байна. Эрдэмтэд нь айргаа хуурайгаар нь хадгалах технологи нэвтрүүлсэн байна. Шингэлээд л уухад бэлэн болсон. Айргийг мөн хазаж идэх хэлбэрээр нь боловсруулсан байна. Энэ нь хавтгай бохь шигээр үйлдвэрлэж, худалдаанд хэдийнээ гаргасан байна. Энэ бол бидэнтэй адил соёл, ахуйтай Монгол ахан дүүсийн шинэ нээлт юм. Түүнийгээ амьдралд нэвтрүүлсэн. Бид хоосон ярьсаар бас л хоцорчээ. Тэд биднээс өрсжээ. Өөр бусад юугаараа бас хоцорч байгаа бол гэж бодохоос урам хугарч байна. Эрдэмтэд таны мэдэлд байдаг бол тэднийг "ташуурд", таны мэдэлд байдаггүй бол ивээлдээ авах цаг болсон юм биш үү? Шинжлэх ухаан хөгжиж байж улс орон хөгжих бус уу?

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хаягдсан эрдэмтэд болсон юм биш үү 2016-03-23
Дулам:Анхаарал тавих ёстой хүмүүстэй анхаарал тавихгүй тэргүүнийг бид өөрсдөө л сонгосон шүү дээ. Одоо энэ улс төрийг цэвэрлэх хэрэгтэй. Цэвэр улс төрийн боловсролтой хүмүүсийг сонгохгүй бол дандаа бизнесийн хүмүүс гараад байхаар яаж улс оронд хэрэгтэй салбарт нь анхаарал тавих вэ дээ өөрсдийгөө тэр дундаа өөрт ашигтай бизнесээ боднуу гэхээс шинжлэх ухааны салбарт бол анхаарал тавихгүй гэдэг нь ойлгомжтой. 2016-03-23
Уншсан бол устгах нь зөв өө кх:Тодорхой бодлоггүй сайтаа тодорхойгүй авч явж байж хүн доромжлох санаатай.Гарз даа.Сайн уу гсэн биш гай болов гээч .үү. Хэн тоож уншихын . 2016-03-23
Оруулаа чи :Үнэгүй бол үр дүнтэй үнэтэй бол үр дүнгүй гэсэн гэл үү.инээдтэй хоцрогджээ.үнэгүй юм гэж хаа нэгтээ халаас цоорхой хүнд бг гэсэн шоо 2016-03-24
Зочин:Гээндээ ч бий, гоондоо ч бий. 2016-03-24
Зочин :Дэндүү бодлогогүй явж ирлээ. 2016-03-24
Зочин:Эрдэмтдийн бүтээл ном нь тэдний амьэиргаа, амин зуулга болдог.өрөвдөлтэй. 2016-03-24
mgl:Shinjleh uhaandaa mongo zarahq bol yaaj ch hogjihhogjihob de. Biye daasan chadvarlag shinjleh uhaantai boloh heregtei gol ni taliin neg tarsan erdemtedee tsugluulmaar yum da. Mgl ajilah yamarch bolomjgui uchiraas zondoo erdemted busd ulsiig hogjuulehed gar biye oroltsoj bna shuu de. 2016-03-26
zochin:Za shenjlekh uhaani baiguul**** zaaval yurunhiilu****in iveeld bkh albagui l de bolovsrol soyol shenjlekh uhaanii yaam gej bna shde gehdee tiim ch muu bish bga eniig odoo damdinsuren renching l halit mulit meddeg hun bichsiimuu haa****a yum salbar salbartaa amjelt gargaj hiisen yumtai baiguul**** shu shenjlekh uhaanii akademiin hureelenguudiig yum hiideggui gej niigemd oigolt ugch niigmiin setgel zuid baiguullaguudiin ner hundig unagaakh zorilgo baidgiimu 2016-03-26
Гшү:45-ын цагаан ортой академич байдхг гэсэн шүү. эрдэм ухааныг ингэж л үнэлдэг ард түмэн дээ. мөнгө цаастай хүнийг бол хүндэлнэ, эрлэм номтой хүнийгбол өшиглөнө шүү дээ 2016-03-26
Монголд эрдэмтэд бий, харин удирд**** л байхгүй:Монголд эрдэмтэд бий, харин удирд**** л байхгүй. Бүрэн хэмжээгээр өөрчлөх цаг болоод олон жил өнгөрчихөөд байна шүү дээ 2016-03-26
түм:ШУ-ны салбараа хаяад удаж байна шдээ. Бизнес, уул уурхайн баялгаа ухаад л нээх баяжих дон туссан улсууд. ШУА-д ажилдаг жирийн эрдэм шинжилгээний ажилтны дундаж цалин 500 төгрөг шүүдээ. Ёстой бор зүрхээрээ итгэл сэтгэлээрээ л ажилдаг хүмүүс шүүдээ. Энэ Элбэгдорж дураз бүү хэл өмнөх үе үеийн ерөнхийдөгчид харж үзээгүй л юмдаа. Бүгд дуракууд мудакууд байсан мэт. 2016-03-26
зочин:жилдээ 10. 20. 80 сая жуулчин ирдэг газрыг л аялал жуулчлал гэнэ үү гэхээс манайх шиг уулан аманд барьсан 10 гэрээр төсөөлж болохгүй ээ, жуулчин ирэх улирал манайд 3 сар байхад тэдгээр улсын зэрэгт хүрнэ гэж зангууны үлгэр юм даа, имйд бусад юмандаа анхаармаар юм 2016-03-26
Эрдэмтэн:Шинжлэх ухааныг ч емеерч чадсангуй, эрдэмтдийг ч емеерч чадсангуй, ядмаг нийтлэл болж, уг нь санаа нь зев, Шинжлэх ухааны санд тэр Дондог гэдэг шинжлэх ухааны яргачин байхад шинжлэх ухаан хегжине гэж байхгуй 2016-03-26
дорж:Гайтай Баярцогттонгуудаас Монгол шинжлэх ухаангүй, ард түмний өмчийг харийхантай нийлж хулгайлж мөлжлөгөт улс болсонд маш их харамсч байна. Эрдэмтэн, бүх давхрагынхан хэлэх үгээ хэлээч.Орон тоо гээч юман дээр бариулж амаа үдүүлэхээ болиоч.ТҮЦ-ний эрдэмтэд болсон юм уу?Судалгаа хийж байгаа эрдэмтэн байна уу?ТҮЦ-нд судалгаа хийнэ гэдэг...Одоо Баярцогтын ЗГ, ЭЛБЭГДОРЖИЙН хуулийхэн, БАӨЯРЦОГТЫН цагдаагийхан энэ цагт ажиллаж байна. 2016-03-27
Иргэн:Эрдэмтэд нь байна. Гагцхүү удирд**** алга. ШУА гэж юу ч хийдэггүй хэдэн хөгшчүүдээр дүүрсэн байгуул**** байхад яриад нэмэргүй. Өөрчлөлт хийх цаг нь аль хэдийн болсон шүү дээ. 2016-03-27
Академи гэдэг:Чадваргүй хүмүүс цуглаж заваарч завхарч улсын мөнгийг төсөл нэрээр идэж байдаг нэг газар бий. Ямар хэрэгтэй гэж байлгаад байгааг ерөөс ойлгодоггүй. Одоо тараах цаг нь болсон. 2016-03-27
ZOCHIN JECH HOLBOGDOKHIIG HUSVEL HARIU COM BICHEEREI:Gehdee management zohion baiguulaltiin shenechlel hiij heregtei minii bodloor ene tendhiin surguulid negtgej huurhii erdemtediig hunii tsarai haruulj bhaar shenjlekh uhaanii akademtai ni tsug neg tom sudalgaanii ikh surguuli bolgokh heregtei mongoliin shenjlekh uhaanii ikh surguuli gej nerlekhed bolno bair sav tusuv mungu ni ayandaa elselt avaad doctor erdemtan naraa ashiglaad irekheer bolno neg buhel buten uukh tuukhtei hiisen baiguul**** institutiig ad uzej ugui hiij bolokhgui shu herev ta nar ene met baiguullaguudiig tatan shenechlel nereer ugui hiigeed bval mongoliinkhoo tuukhiig mongol huniig ugui hiisentei agaar neg bolno shu 2016-03-27
ZOCHIN JECH HOLBOGDOKHIIG HUSVEL HARIU COM BICHEEREI:Managementiin shenechlel hiitsgeeyee ene humuus yamar muuhai setgegdel uldeedeg bur neg setgel zurkhgui yu ch medekhgui neg huviin ushuu horslooroo buhel buten baiguullagiin ner hundiig unagaakh uudgui ulsuud bkhimaa end bas zaluu chadaltai erdemted hiisen yumtai tenkheetei hugshchuul bdag yum shu ene niitlel bol yostoi sulavtar buguud amtgui niitlel bas barimtgui niitlel bolj yahaaraa humuus iim muuhai ataarhuu bolchdog bnaa 2016-03-27
Санал:Үнэн байдал ийм л бг. Эрдэмтэд аль хэдий нь төрийн бодлогын гадна хаягдсан. Эрдэмтэдээ, эрдэм шинжилгээгээ, мэдлэг боловсролоо дээдэлж хөгжүүлэхгүйгээс өөрсдөө юу ч хийж үйлдвэрлэж чадахгүй, гадны улсын царай харсан бүдүүлэг улс орон болж байна шүү дээ. Ядахдаа 90-ээд оны өмнө байсан үйлдвэр аж ахуйнуудаа устгаад шинээр бүтээх сэдэх туурвих хөгжүүлэх суурь баазгүй болгоод 1500 гаруй эрдэмтэдээ нүд үзүүрлээд хэдхэн төгрөгний цалин өгөөд хийсэн бүтээснийг нь дарагдуулаад хавтас сугавчилж бараг хөл нүцгэн гүйсэн хэдэн шоовдор хүмүүс л болгож байна шүү дээ. Хийсэн бүтээснийг нь ашиглах гэхээр нөгөө дээр суудалтай дэлхийд дээгүүр ордог до****ын тэрбумтнуудаас эхлээд төрийн алба давхар хашдаг мундаг бизнесменүүдийнх нь гадаадаас оруулж ирдэг бараа таваар, эм вакцин, багаж тоног төхөөрөмж болоод гадны эрдэмтэд ажиллуулсан нэрээр олдог ашиг орлого нь байхгүй болох гээд байгаа болохоор шууд л дарж дарагдуулж хөөрхий муу эрдэмтэдийг юу ч хийдэггүй хүмүүс болгож харагдуулж бна. Жинхэнэ бүтээлтэй улс орондоо эдийн засгийн асар их ашигтай бүтээл туурвисан өвгөн эрдэмтэн нь хамгийн ядуу амьдарч байгаа нь үнэн шүү. Хамгийн ойрын жишээ бол миний ааваас эхлээд зөндөө л байна. 2016-03-28
exMAS:Akademich Oyunsuren guai ene niitleliig ****re hiisniig haraad comment bicheye gej bodov. Odoogiin MAS uneheer asuudaltai baigaa. Asuudal ni tor zasag iveeldee avch harj uzehgui baigaa daa bish, oorsdiin ni bii bolgoson hyamral asuudal yum. Duriin hureelengeer orood uzeerei, garaas ni yum hezee ch garch baigaagui 50+ ajiltnuud, yu ch medehgui, medremjgui zaluus huuhnuud l bii. Ider nasnii bolon id hiij buteedeg erch huchtei sudlaachdiin ihenh ni ajlaasaa garsan, ue ueiin mundag mundag zaluus olon baisan daa, daanch oroh baih gazargui bolgoj baigaad l yavuuldag, esvel gadna dotnii ner hundtei baiguullaguudad ajillah gej yavaad ergej irdeggui. Ner hundtei, nolootoi tomhon sudlaachid yor ni l olonh ni burhnii orond yavchihlaa. Yor ni yam tamga bolon olon ulsiin baiguul****, huviin hevshliinhentei uulzaj baihad hyalbarhan shiideed ogch bolohoor, oroltsood hiiltseh sudalgaa turshiltiin ajil mash ih baidag yum bilee, MASiinhand hurd alga. Yor ni oorsdoo hicheehgui bol burhan tenger ni iveeldee avaad ch yamar hereggui l dee. 2016-03-29
дэд:Эрдэмтэд өөрийнхөө мэддэгээр мөнгө олох бол Сарандавааг гүйцэхгүй, лекц уншлаа бол Бат-Отгоныг давахгүй, ном бичлээ бол Арга багшид хүрэхгүй харин мэдэхийн хувьд мэднэ менежемент байхгүй Эрдэмтдээ компаниуд тоохгүй мөртлөө тэд бүгд өөрийн бөхтэй морьтой дуучинтай сүлд дуутай 2016-03-31
Таны бодол:хэ хэ хэ. Эрдэмтдэд их зүйл бий бий ... Айргийг аль 1990 онд хуурай болгоод туршсан шүү дээ... Төр нь мохоо болохоор л эрдэмтдийн бүтээл унтсаар байгаа... Төрд тэр бүтээлүүд хэрэгтэй шүү дээ... Харин "өөрсдийгөө ТӨР" гээд бодчихсон тэнэг "пацан"-уудад бол хэрэггүй. Таны хэлснээр Гантөмөр бол дэндүү багадна дааа. Эсгий хийх газар "нохой" хэрэггүй ээээ гэж... 2016-04-02
сэхээтэн:Дэлхийн соёлын өвөөс сураагүй, Академик боловсрол олоогүй, Академи гэдэгийг мэддэггүй атаархдаг... хотод суурьшсан "орчин үеийн монгол-хөдөөнийхөн" АКАДЕМИЙН ТУХАЙ ЯАРИАД Ч ХЭРЭГГҮЙ... тэд доктор (PhD) байсан ч тэр. Энэ ерөнхийлөгч энэ тэртэйгээ яааааг адилхан шүү дээ. ОДОО ТА НАР ӨӨРСДӨӨСӨӨ ИЧИЖ СУР!!! 2016-04-02
зочин:олигтой асуудлаа дэвшүүлсэнгүй - ердөө л айраг хийх - идэж уух юм хийх 2016-04-05
Д.Сумхүү ( Зэрлэг амьтан, байгалийн кино оператор, найруулагч ):Одоо Монголын ШУА түүний салбар хүрээлэнгүүд нь энд тэндгүй тарсан байдаг. Болдог бол эдэнд нэг том шилэн байшинд бүгдээрээ багтаад оруулвал болох байх. Элдэв судалгааны төхөөрөмжүүд нь 20-р зууных, эрдэмтэн судлаачид нь хэл ам хэрүүл тэмцэлгүй эгэл даруу ажиллаж амьдарна. Монголын эрдэмтэн судлаачид энэ бие, ар гэр, эх орноо бодолгүй гадаадад гарахад тархи оюуны хөдөлмөрийг нь өндөр үнэлээд авчих улс олон байгаа. Гэвч тэд цалин маш бага, Сайшаал урамшуулал байхгүй, Шагнал дэмжлэг мэдэхгүй ( 2-3 дуу дуулаад гавъяат авдаг байхад ШУ-ны бүтээл хийчэхээд сайшаалын үг ч сонсохгүй амьдардаг ). Хөдөө судалгаанд явах гэхээр төсөв мөнгө байхгүй. Энэ хооронд мөнгөтэй гадаадын төслүүд орж ирээд эднээс илүү Монголыг судалчихаад хамаг сүүлийн үеийн мэдээллүүдийг хамаад явчихна. Монголчуудын мал сүрэг хэт олон болж үзэсгэлэнт байгаль, уст намаг талхлагдан хатаж цөлжиж, зэрлэг амьтны нутаг жилээс жилд хунигдан цөөрч бүүр зарим нэг нь устахад хүрээд байна. Дээр үед хурдан мориор хөөж амьтан харваж, одоо хурдан жийпээр хөөж амьтан алдаг учраас бүх зэрлэг амьтад нь айдас хүйдэст орж хэдэн км-ийн цаанаас айн дүрвэж алга болно. 2016-10-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?