САЛБАРАА Ч ДЭМЖДЭГГҮЙ, ТӨРӨӨС АНГИД БУРМАА САЙД

2016-04-01  

Хавар, намарт л Бурмаагийн тухай ярьдаг бичдэг болжээ. Энэ хүний сурталчилгааг тариланчид, дээр нь хэвлэлийхэн үнэ төлбөргүй хийдэг болжээ. Бурмаад таалагдсан юм байлгүй. Дахиад л бахь байрандаа, тээглэсэн хэвээр. Сайд учраас тариаланчид түүнд хандах хэрэгтэй, сайд учраас тэр шийдвэр гаргах эрхтэй. Би сайд, би шийднэ гэх. Гэвч тэр Монголын газар тариалан эрхлэгчдэд "сэтгэлгүй" болжээ. Тэр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихгүй гэж хэлээгүй ч , түүнээс ч хортой үйлдлийг хийх болжээ. Цаг нартай газар тариалангийн ажиллагааг хавчиж боож эхэлжээ. Газар тариаланчид хэлэх үгээ олохгүй байна. Хүрэх газар холдоод байна. Ярилцъя гэхээр ярилцахгүй, ойлголцоё гэхээр ойлголцохгүй ийм нэг сайдтай хоёр жилийнхээ нүүрийг үзэж, ёстой л тамаа цайна гэдэг болж байгааг тариаланчид дуулгаж байна. Уул нь Бурмаагийн гэрт хоноё гэж гуйгаагүй юм байна. Зүгээр л ажиллая, тарилалтандаа гаръя л гэж хэлж байна, тариаланчид. Хаврын урь унаж, тариалалтандаа гарах цаг хэдийнээ болсон. Тариаланчид байдгаа барьцаалаад, зээл авах нь авчихсан, ажилдаа гарах гээд хүлээгээд байдаг.

Сайд дэмждэггүй. Гацаастай, цаг алдаастай. Цаг алдана гэдэг бол мөнгө алдаастай гэсэн үг, тариаланчдад. Тэд ургацынхаа 30-40%-ийг алдах нөхцөл бүрдсэнийг ч дуулгаад ч нэмэр алга. "Тариалалтандаа гаръя. Төр засгаас хүү багатай, хугацаа урттай зээлийг тариаланчдад олгооч " гэсэн цорын ганц хүсэлт байгааг газар тариалан эрхлэгчдийг төлөөлж Л.Чинбат илэрхийлсэн.

Бурмаа болон түүний баг "таг". Салбарын сайд нь "дүлийрчээ". Салбарынхныгаа сонсдоггүй, салбараа мэддэггүй, тэгээд дэмжих хүсэлгүй сайд ямар хор хөнөөл учруулдгыг "надаас хар " гэх шиг Бурмаа аашилж байна. Тэр өнгөрсөн жил газар тариаланг элгээр нь хэвтүүлсэн, энэ жил бүр дампууруулахаар зүтгэж байна. Гаднаас буудай оруулж ирэх шийдвэр бол улс үндэстний эрх ашгийг уландаа гишгэж, үндэсний үйлдвэрлэлээ нугаслах бодлого гэж тариаланчид үзэж, энэ шийдвэрийг тууштай эсэргүүцэхээ ч илэрхийлсэн. "Монголд 320 тонн буудай л хэрэгтэй. Ердөө л 240 тонн гурилын хэрэгцээтэй ард түмэн. Үүнийг монголчууд өөрсдөө хангаж ирсэн, хангаж ч чадна" гэж Л.Чинбат итгэл дүүрэн хэлж байна.

Харин Бурмаа сайд, хийж ч ирсэн, хийж ч чаддаг ажлыг нь монголын тариаланчдаас булааж байна. Түүний үйлдлийг харвал, Монголыг үйлдвэрлэгч биш, худалдаачин, наймаачин болгохыг зорьж байна. Ерөнхий сайд нь, банк санхүү, эдийн засаг, үйлдвэрийн салбарынхан дуу нэгтэйгээр эдийн засгийг солонгоруулах, түүн дотроо хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн бизнесийг хөгжүүлэх тухай ярьж байна. Дөнгөж өндөрлөсөн "Эдийн засгийн форум" дээр ч ярилаа. Хүнс хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлбэл, хамгийн багадаа 10 тэрбумын боломж байгаа тухай ч ХААХЯ-ны дэд сайд асан, эдийн засагч Б.Цогтгэрэл форум дээр дурдаад амжлаа. Харин сайд бас л сураггүй. "Сургамж, сорилт, шийдэл" гэсэн эдийн засгаас форумаас бүгд сургамжийн тухай ярьж, хэлэлцэж байна. Бурмаад лав сургамж ч авсан янз алга. Сорилт хийх хүсэл ч харагдах шинжгүй. Шийдэл гаргах хүсэл зорилго дутаж байна.

Аливааг дүгнэхийн тулд тийм ч хол явах хэрэггүй аж. Монголын ирээдүйг тодорхойлж буй Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг толгойлж буй сайд Бурмаагийн үйлдлээр дүгнэвэл, "СУРГАМЖ, СОРИЛТ, ШИЙДЭЛ" эдийн засгийн форум өгөөж муутай, хаялга бага, үр дүн тааруухан, хоосон ярьсан хурал болжээ гэж дүгнэхээр байна. Салбараасаа хөндий, төрөөсөө саланги ийм нэгэн сайд бидний дунд оршино. Дахиад асууя, Монголд нэг салбар хөгжих хэрэгтэй юу, нэг сайд тогтох хэрэгтэй юу?

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Burmaad durtai hun bdagiinmuu daa 2016-04-01
hi:emegtei gishvvdiig bitgii ****haj daramtal edlee ch ta naraas baga idej bgaa. hiihiin huvid hen hen ni hereggui ym bj 2016-04-01
saruul:duurtsen huuhen yumaa 2016-04-01
****dai:Tarialanchid heterhii ih davarsan bsniig deg juramd ni oruulah gej bgaa yum bishu. Mongold uildverlesen geheeree unetei bh yostoi yu. 2016-04-05
****dai:Tarialanchid heterhii ih davarsan bsniig deg juramd ni oruulah gej bgaa yum bishu. Mongold uildverlesen geheeree unetei bh yostoi yu. 2016-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?