Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОНГОЛЫН НИЙГЭМ АЙДАС ХҮЙДЭСТ АВТЖЭЭ

2016-04-04  

Алтанхуяг "бөмбөг" тэсэлжээ. Тэр амиа хорлогч "Араб эр" шиг амиа золиослохоос ч айхгүй гэдгээ мэдэгдлээ. Олон хоног сануулсан мэдэгдлээ өнөөдөр хийлээ. Маш ноцтой мэдэгдэл гэж хэлж болно. Тэр төрийн тэргүүнийг ДУЭЛЬД дуудлаа. Өөрт нь болоод, түүний ойр дотныхонд заналхийлэх аюулыг үүсгэж байгаа ч айх юм алга гэсэн үгийг Элбэгдорж ерөнхийлөгчид тээлээ. "Хуйвалдагсад хэрээс хэтэрч, зохиомол, магадгүй тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөр бүрдчихээд байна. Өнөөдөр Монголын төрд шударга ёсны хямрал нүүрлэсэн" гэж тэр хэллээ. Тэр өнөөдрийн төрийг хуйвалдааны төр, маргааш бий болох төр нь тоглоомын төр гэх хатуу бөгөөд ноцтой үгийг мэдэгдэлдээ чулуудлаа.

Хамгийн онцлог нь, тэр энэ бүхний цаана хэн байгааг "зарлалаа". Тэр хүнийг "Шударга байцгаая" гэж сонгогдчихоод "шударга бус нийгмийг" бий болгосон Ц.Элбэгдорж гэж тэр нэрлэхээс айсангүй. Намын даргаар ажиллаж байхдаа АН-аа дараалсан 4 ялалтад хүргэсэн, тэр дотроо АН-аас нэр дэвшигч Элбэгдоржийг Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад нь намаа удирдаж байсан Алтанхуяг ийнхүү түүний нэрийг зарлалаа. Нийгэмд маш ноцтой байдал үүслээ гэж хэлж болно. Тэр энэ үгийг зүгээр нэг хэлээгүй болов уу? Түүнд үзүүлэх, харуулах зүйл цаана нь байгаа бололтой. Тиймээс зүгээр л ингээд мэдэгдэл хийчихнэ гэж байхгүй. Түүнд найдах, итгэх, бас гартаа атгасан "хөзөр" байна гэж тааж болно. Нөгөө талаас Алтанхуягийн мэдэгдэл нь,

- Тэр яагаад ингэж зориглов? гэдэг асуултыг дагуулж байна. Сонгууль ойртсонтой холбоотой юу? Хуулийнхан түүнийг оролдсон хэвээр байгаа нь нөлөөлөв үү?

Эргэж санахад, түүнийг огцруулсны дараа, Дэнзэн, Гансүх гээд эргэн тойрны хүмүүсийг нь толгой дараалан баривчилсан. Хамгийн сүүлд, Барилга хот байгуулалт, Хөдөлмөрийн Яамны төрийн төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан Эрдэнэбүрэнг баривчилсан нь бас нөлөөлсөн байж болох. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхан түүнд "дөхжээ" гэсэн гаргалгааг ч хийж болох. Алтанхуяг "Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэсэн. Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон" гэж зүгээр ч нэг дурдаагүй нь ойлгомжтой.

УИХ-ын гишүүн Лу.Болд Монголын төр "Хор, Хов, Хог"-оор дүүрсэн, нийгмээ цэвэрлэх хэрэгтэй гэсэн бол, Алтанхуяг энэ шүүмжлээд байгаа нийгмийн гол зохион байгуулагч нь Элбэгдорж гэж нэрлэлээ. Тэр айхгүй, гэдгээ "битгий давар" гэдэг үгээр баталгаажууллаа.

Бидний амьдарч байгаа нийгэм болохоо больжээ. Хүн бүр л "зориглох", "өөрчлөх" ЦАГ нь ирснийг сануулах боллоо.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ulsaa:uls turchid maani bugdere ijilhen hudalch l haragdad bhin 2016-04-04
ИРГЭН:Алтанхуягийг тийм мундаг шударга удирдагч гэж ерөөсөө бодохгүй байна.АН-ыг удирдаж байхдаа Алтан гадас Фракцийн төлөө ажилласнаас намаа төлөвшүүлэх бэхжүүлэх талаар муу ажилласан.Сонгуулийн мундаг менежер гэж бодоход хэцүү Өрсөлдөгч нам нь нэр муутай газрын наймаа,хадгаламж банк энэ тэртэй холбогдсон байсан тул сонгогчид өөр лам олдхогүй бол гэгчээр сонголтоо хийсэн.Элбэгдорж үнэхээр тодорхой бүлэглэлийг удирдаад байгаа бол баримтаар гаргаж тавиад өчгийг нь авах хэрэгтэй.Энэ бүхний дүнд Монголын шүүх засаглалыг сульдаах санаархал газар авч байгаа нь хамгийн хортой үр дагавартайг эрхэм улс төрч гэгчид мэдэхгүйдээ биш санаатай хийгээд байгаа юм бишүү 2016-04-04
Ganaa:Yooy,ashgui dee.Bidnii niigmiin tuluu duugarah zorigton baigaa yum baina.Bayrlalaa 2016-04-04
Зочин:Алтанхуяг ЕС байхдаа Монголын хуулийн байгууллагыг самарсан. Маш олон хуульчид, шударга ажилтнуудыг гудамжинд гаргасан. Одоо өөрөө горыг нь амсаж байна. 2016-04-04
ХААИСургууль:өөрөө л ийм байдалд хүргэсэн, нийгмийг бусинуулсан, төрийг самарсан хүн шүү дээ. Өөрийн толгой дээрхи тэмээг харахгүй юм болов уу. 2016-04-05
Сарантуяа:Еерсдее л айж байгаа биз аргагуй. Ард тумэн айхгуй бид айх уйл хийгээгуй 2016-04-05
Баатар:Бүх хэлсэн зүйл үнэн гэж бодож байна ТА бодолтой баыхгүй бол аюултай шүү дэмжиж байна 2016-04-07
Soniuch:Icheech erh bari****d aa 2016-04-13
ЗОЧИН:Гэмгүй зүгээр юм бол юундаа сандраад байгаа юм бэ. Хууль зөрчөөгүй гэх юм яах гэж ах дүү нараараа төрийн алба мөнгөний ажил хийлгэж идүүлсэн юм бэ. 2017-04-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?