ТАРИАЛАНЧИД ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭ ШАТААЖ ЖАГСАНА ГЭВ

2016-04-04  

УИХ дахь МАН-ын бүлгээс "Тариалангийн хууль, Тариаланчдад тулгамдсан асуудал" хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж өдөржин хэлэлцэж “халуухан” юм болов. Хэлэлцүүлэгт гишүүн Н.Энхболд, Ж.Эрдэнэбат, Су.Батболд, Хөвсгөл, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган, Сүхбаатар, Увс аймгийн 32 сумаас ирсэн 300 гаруй тариаланч оролцлоо. Тариаланчид 2015 онд 150 тэрбум төгрөгөөр уринш хийсэн. Харин энэ хава мөнгөний хомсдолд орсон, Засгийн газар 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан боловч одоо болтол олгоогүйн улмаас энэхүү зээлийг олготол тариалалтын ажил эхлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдэв. Мөн тэд Засгийн газарт хандаж шаардлага хүргүүлсэн бөгөөд энэ сарын энэ сарын 15-нд эрх ашгаа хамгаалахын төлөө төв талбайд жагсана. Жагсаалын үеэр техник хэрэгслээ шатааж эсэргүүцлээ илэрхийлэхээ мөн мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тариаланчдын эрх ашгийг хамгаалж, үүсээд буй асуудлыг шийдэхээ илэрхийлж, жагсахдаа техник хэрэгслээ шатаах хэрэггүй хэмээн зөвлөлөө. Тариаланчид ХХАА-н сайд Р.Бурмаагийн гаргасан 70 гаруй компанид гурил, буудай импортоор оруулж ирэх квотыг хүчингүй болгох, 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хэсэгчилж хуваалгүй бүтнээр нь олгох хэрэгтэй гэв.

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin. :MAN-NAMIIN ZASAGLALIIN YEED OLON TERBUM TEGREGIIG KHUVAAJ ZAVSHIJ, TARIALNAG SERGEESEN ULSUUD TUUN SHIGEE GAARAKH GEED BAIGAA YUUM BISHUU....GAZAR TARILANGIIN ASUUDLIIG MASH TSEGTSTEI KHYAANALTAND DOOR KHEGJUULJ SERGEEKH NI CHUAKHAL BAIKH. YAAMAR UY TARIGAAR TARIALALT KHIIJ BAIGAA BOLON GURILIIN CHART KHER NELELEKH ZEREGIIN KHOLBOGDOKH YAAM NI ANKHAARAKH KHEREGTEI BAIKHAA.... 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?