СУГАЛААГ ЦАХИМААР ЯВУУЛНА

2016-04-06  

Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн сугалааг цахимаар явуулахаар болжээ. Сугалааг ил тод шударга байлгах зорилгоор бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг байлгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж олон нийтэд хүргэх аж. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул ийн сугалаагаар сонгоход хүрчээ. Бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг энэ сарын долооны өдөр хүртэл дахин хянан шалгасны дараа сугалааны товыг зарлах юм байна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагджээ.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?