СОГТУУ ЖОЛООЧ ХҮНИЙ АМИНД ХҮРЛЭЭ

2016-04-08  

Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 100 айлаас гуравдугаар сургууль орох замд Ssangyong Actyon автомашины жолооч Г явган зорчигч 40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр гарлаа. Жолооч Г осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд драйгер үлээлгэхэд согтуурлын зэрэг нь 1.63 хувь байсан байна.

Мөн өчигдөр Хан-Уул дүүрэг, Яармагийн урд замд Honda Fit автомашины жолооч Л явган зорчигчийг мөргөж гэмтээсэн байна. Жолооч Л мөн л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулиар, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна, Зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

 

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :хариуц****тай байлдаа ууучихаад машин барих хэрэ юу байнаа. 2016-04-08
bi:sogtuugaar mashin bariwal say tugruguur torgoj bai l daa, hairan saihan ami 2016-04-09
Зохицуулагч:Зүгээр л явж байсан нь хохироод байна.Улам чангатгах хэрэгтэй 2016-04-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?