НИЙСЛЭЛД МОРИН ТОЙРУУЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА

2016-04-11  

Улаанбаатар хотын татварын бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд морин тойруулгын үйл ажиллагаа явуулах боломжийг судлах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Хоролсүрэн нар ажиллах аж.

Судалгаа хийх ажлын төлөвлөгөө гаргаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан, үр дүнг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн Засаг даргад тайлагнахыг Ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?