ЛООЗОН ХАДСАН АВТОБУСНУУДЫН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙНА

2016-04-12  

Өнгөрсөн бямба гарагаас эхлэн автобуснууд нүүрэн талдаа санхүүжилтийг яаралтай олгохыг шаардсан бичиг хадах болсон. Тэгвэл санхүүжилт юунаас болж зогссон талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл хийлээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудад машин цагийн зардлын санхүүжилтийг бүрэн олгоогүй саатсан шалтгаан нь нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ийн хоорондох 3 талт гэрээ байгуулах явцад гарсан маргаантай холбоотой гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцах тухай гэрээнд заасан. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас 3 талт гэрээг 2 талт хэлбэрээр байгуулж асуудлыг шийдэхээр болжээ.

Өчигдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэлийн Тээврийн газартай зөвшилцөн гэрээ байгуулж эхлээд байгаа бөгөөд гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүжилтийг олгож эхэлсэн байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын нөхөн олговор нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолоор “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам” болон “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам” -ын дагуу олгогддог.

Өнөөдрийн байдлаар 2016 оны 1, 2, 3 дугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7.924,351,800 төгрөгийг бүрэн олгосон байна. Харин машин цагийн зардлын 1,2 дугаар сарын санхүүжилт 8,874,248,891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4,049,802,031 төгрөгийг олгожээ.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Чилаа:Заавал ийм лоозон хадуулж байж мөнгөө авах ёстойн биш үү. Ард түмэнд үйлчилж байгаа хүмүүсийг шууд л өгчих хэрэгтэй биз дээ 2016-04-12
Зочин:Хөөрхий дөө ядсан аргаар л мөнгөө авдаг болж дээ 2016-04-12
зочин:haa saigui l hund bn shu 2016-04-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?