ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРЧЭЭ

2016-04-13  

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 3 дугаар сарын орон сууцны үнийн индексийг танилцууллаа. ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5084 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Судалгаагаар ОСҮИ 4.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас -0,8 хувиар буурсныг харуулж байгаа юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.8 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Манай улсад нийт 98 мянган айлын орон сууцны 475 төсөл эхэлчихсэн хэрэгжээд явж байна. Үүнээс 346 нь захиалга авч 206 нь ашиглалтад ороод байна.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Алдар:Энэ олон байрууд үнээ бууруулах л хэрэгтэй. Ийм үнэтэй байрыг ард иргэд авч чадахгүй шүү дээ. Тэгээд орлогод нь нийцсэн байруудыг барихгүй сүрхий тансаг зэрэглэлийн байр барьчихсан.Бөөн мөнгөний түгжрэл болсон барилга байшин. 2016-04-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?