ЦАГДААГИЙН ГЭР БҮЛИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 25 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

2016-04-13  

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэгт гэр бүлийн дөрвөн хүнд халдаж, хоёрынх нь аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан.

Хэргийг үйлдсэн П.Батбаярт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2, 91.2.12, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлттэйгээ шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хэлэлцээд П.Батбаярт 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 25 жилээс 10 жилийн ялыг гянданд эдлүүлэхээр тогтжээ.

Хэргийг эргэн сануулахад, иргэн П.Батбаярт цагдаагийн хошууч Ш-тэй гэр бүл болохыг хүлээн зөвшөөрсөнгүй хэмээж түүний ээж, нагац ахыг нь хутгалж гэмтээн улмаар аавыг нь Ш-тэй хамт хөнөөсөн байдаг. Сэжигтэн этгээд хэргийн газраас зугтсан ч удалгүй баригдаж, анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн байдаг юм.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ханд:Хайран сайхан залуу нас хүн гээч амьтан ийм хэрцгий болно гэдэг эцэг эхийн хүмүүжил муугийнх байх даа 2016-04-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?