УЛААНБААТАР ХОТЫН ЗАМ, ТАЛБАЙГ СААРАЛ УС АШИГЛАН УГААЖ БАЙНА

2016-04-13  

Улаанбаатар хотын төв замууд болон Чингисийн талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашин ашиглан угаадаг болсон.

Чингисийн талбайг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт өглөөний 08.00-10.00 цагийн хооронд угааж байгаа бол Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замыг оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд 22 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэгээний тусгай зориулалтын 11 машин механизмаар угааж байна.

Тусгай зориулалтын машинаар зам, талбайг угаахдаа Cосa Cola үйлдвэрийн хаягдал ус буюу цэвэршүүлсэн саарал усыг ашиглаж байгаа юм. Замын хөдөлгөөний ачааллаас хамаарч зам угаах ажлыг ихэвчлэн шөнийн цагаар хийдэг гэж Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс мэдээлж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн 27 гудамж талбай бүхий 600 гаруй км замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
moki:MUNDAG shuu undnii usaara ugaaj haragddag bsn ashgude 2016-04-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?